ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

aga

БИДНИЙ ТУХАЙ

Монголын зочид буудлуудын холбоо нь 1997 оны 05-р сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод байгуулагдсан. Улаанбаатар зочид буудлын захирал асан Г.Очирсүх, Баянгол зочид буудлын захирал асан Ц.Хэнмэдэх, White house зочид буудлын захирал асан Д.Энхболд, Цэцэг зочид буудлын захирал асан Ц. Батбаатар, Газарчин дээд сургуулийн захирал асан Д.Гансүх тэргүүтэй хүмүүс санаачилж зочид буудлын холбооны суурийг тавьсан.

Монголын зочид буудлуудын холбоо нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа зочид буудлууд түүнтэй ижил төсөөтэй байгууллагууд болон зочид буудлын салбарын хөгжлийн төлөө хувь нэмэрээ оруулах хүсэлтэй  хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн гишүүнчлэлдээ үйлчилдэг мэргэжлийн төрийн бус байгууллага юм.

ДУНД, УРТ ХУГАЦААНЫ ҮР ДҮН 2016-2017

Зочид буудлуудын бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг тодорхойлсон байна

БОГИНО ХУГАЦААНЫ ҮР ДҮН 2015-2016

Зочид буудлын холбооны  чадавхийг сайжруулсан байна

Зочид буудлын холбооны санхүүгийн тогтвортой байдлыг бий болгосон байна

ХҮРЭХ ҮР ДҮН 2015-2017

Нийт холбооны гишүүнчлэлийг 50 хувиар нэмэгдүүлсэн байна.

Орон нутаг дахь гишүүнчлэлийн тоог 30 хувиар нэмэгдүүлнэ

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монголын зочид буудлуудын холбоо, төрийн бус байгууллага нь 1997 оны 05-р сарын14-ны өдөр салбарын бизнес эрхлэгчдийн санаачлагаар Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсан билээ.

Монголын зочид буудлуудын холбооны үндэс суурийг Улаанбаатар зочид буудлын захирал асан Г.Очирсүх, Баянгол зочид буудлын захирал асан Ц.Хэнмэдэх, White house зочид буудлын захирал Д.Энхболд, Цэцэг зочид буудлын захирал Ц.Батбаатар, Газарчин дээд сургуулийн захирал асан Д.Гансүх нарын төлөөлөгчид тавьсан.

Монголын зочид буудлуудын холбоо нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй зочид буудлууд түүнтэй ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд болон зочид буудлын салбарын хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулах хүсэлтэй албан байгууллагууд, хувь хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн гишүүнчлэлдээ үйлчилдэг мэргэжлийн төрийн бус байгууллага юм.

Зочид буудлуудын холбоо нь гишүүнчлэлдээ үйлчилдэг төрийн бус байгуууллагын статустай. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа эрхлэн 21 аймагт төлөөлөл ажиллуулж, салбарын үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн.

Scroll Up